top of page
JAPAN FESTIVAL IN MONGOLIA
Тус фестиваль нь 2013 оноос эхлэн Японы поп соёлын өдөрлөг нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд жилээс жилд ирэх зочдын тоо нэмэгдсээр өдөрлөгийн цар хүрээ тэлж энэ жилээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар
"Япон Фестиваль Монголд 2022" зохион байгуулах комисс байгуулан ажиллаж байна.
Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 50 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд япон хэл сонирхон судалж буй монголчуудын тоо хүн амын тоотой харьцуулахад хамгийн их байна гэсэн тооцоо гараад байна. Мөн түүнчлэн жилээс жилд поп соёлын өдөрлөгт оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа нь Япон орны соёл, боловсролтой танилцаж, сурах эрэлт их байгаа гэдгийг харуулж байгаа юм.
Тиймээс "Япон улс гэж ямар улс вэ", "Япон соёл гэж юу вэ" гэдгийг бодит утгаар нь мэдрүүлж эх орондоо Япон оронд очсон мэт орчныг мэдэрч, япон оронтой бодитоор танилцах боломж олгож байгаад фестивалийн утга учир оршино.
~ Япон хамтлагийн тоглолт
~ Японы уламжлалт соёлын үзүүлбэр
~ Япон поп соёлын үзүүлбэр, тэмцээн
~ Япон хоол амтлах
~Монголд үйл ажиллагаа явуулж буй япон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах
~ Олон олон соёлын арга хэмжээ, үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн
bottom of page